Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:
11,12-нд газар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс өмнө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.