8o
Улаанбаатар хот
mobile menu

Явган хүний шатаар зорчсон жолоочийг 400 мянган төгрөгөөр торгожээ

2020-09-10 11:14:57

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото Приус-30 маркийн автомашины жолооч энэ сарын 8-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцжээ. Тээврийн цагдаагийн алба хаагчид тухайн автомашины жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон аж.

Тиймээс тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment