8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусламжийн цуваа Завхан аймгийг зорилоо

2016-03-26 14:39:00

Малнаасаа өөр баялаггүй малчин түмний тэмцдэг ганц зүйл нь байгалийн гамшигт үзэгдэл. Насаараа малласан эрдэнэт сүргийг нь үгүй хйиж нэг л өглөө хотыг нь харлуулдаг байгалийн гамшгийн өмнө л хүмүүн хүчин мөхөсддөг. Хахир хүйтэн уур амьсгалтай Монгол орны хувьд өвлийг өнтэй давсан ч хаврын их цас малчдыг сөхрүүлдэг. Тэгвэл Монгол орны олон аймгуудад хаваржилт хүндэрч байгаагийн нэг нь Завхан аймаг бөгөөд өнөөдөр тус аймаг руу хүргэх  хүмүүнлэгийн тусламжийн цуваа өглөөний 11:00 цагт 22-ын товчооноос хөдөлсөн байна.  Энэ жилийн тухайд Завхан аймгийн таван суманд хаваржилт хамгийн их хүндрээд байгаа аж.  Тиймээс Турк улсын Засгийн газар болон ТИКА олон улсын байгууллагаас зудад нэрвэгдээд байгаа малчдад 60 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээл болон бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэхээр хөдөлж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл