8o
Улаанбаатар хот
mobile menu

Самар түүж яваад сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

2020-09-21 16:24:52

Архангай аймгийн Булган сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т орших “Гурвын даваа” гэдэг газар 53 настай эмэгтэй есдүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 02:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн өчигдөр өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж

Улмаар тухайн өдрийн 08.40 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 4 км-т тус сумын “Гурвын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл