8o
Улаанбаатар хот
mobile menu

Газар хөдлөлт Монгол иргэдэд хохирол учруулаагүй

2020-09-22 12:18:00

09 дүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгонд Байгаль нуур орчимд  5,8, 5,1 магнитудын хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл