Баруун аймгуудын нутгаар: Өнөөдөр солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 6-11 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгороор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Улаанбаатарт хотод: Өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
-БАРУУН БОЛОН ТӨВИЙН ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО-
Энэ сарын 28-нд буюу даваа гаиргт төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн нутгийн ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 30, 31-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.