8o
Улаанбаатар хот
mobile menu

2 настай хүүхдийн “Цахим бүртгэл, элсэлт”-ийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

2020-09-22 15:19:47

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоол, БШУ-ны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 дугаар тушаалын дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх болон 2 настай хүүхдийг элсүүлэн сургах болсон. Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт  2 настай хүүхдийн  “Бүртгэл, элсэлт”-ийг  цахимаар зохион байгуулах болсон.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт “Цахим бүртгэл, элсэлт” зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх зааврыг шинэчлэн боловсруулж, хамран сургах тойргийг тогтоосон Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаалыг tsetserleg.ulaanbaatar.mnwww.edub.edu.mn сайтад байршуулсан. Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгож ажиллалаа.

Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг 2020 оны  09 дүгээр  сарын 18-ны 9:00 цагаас  2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд  tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлсэн.

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Ухаалаг Шийдэл ТББ-тай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шинээр элсэх 2 настай хүүхдийн элсэлтийг хэрхэн явуулах, tsetserleg.ulaanbaatar.mn програмд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цахим бүртгэл, элсэлт явагдах төрийн өмчийн 250 цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нар хамрагдсан болно.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  16:00  цагт   иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр хүргэгдлээ.

Цахим бүртгэлд 17550 хүүхэд бүртгэгдсэн байна. 

Шийдвэр гарснаар хийгдсэн ажлуудыг товч дурьдахад:

  1. Цэцэрлэг бүрээс элсүүлэх хүүхдийн хяналтын тоог авч нэгтгэн гаргаж, НМТГ-т хүргүүлсэн.
  2. Хяналтын тоог бүртгэлийн програмд шинээр нэмж оруулан, магадлах ажлыг гүйцэтгэсэн.
  3. Хамран сургах тойргийн дагуу шинэ цэцэрлэг бүрийн хаяг байршил, хяналтын тоог програмд оруулж бүртгэсэн.
  4. Дүүргийн мэргэжилтнүүд шинэ байр, хаяг бүрд цэцэрлэг оноох ажлыг хийж гүйцэтгэсэн.
  5. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэдэд туслалцаа үзүүлэн бичиг баримтанд нь үндэслэн цэцэрлэг бүрд бүртгэлийн ажилатан ажиллуулж бүртгэсэн.
  6. БШУЯ-ны харьяа Боловсролын Мэдээлэл Технологийн төвийн 75778080 дугаарт холбогдох иргэдэд  мэдээлэл хүргэж, ирсэн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.

“Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнууд цахим бүртгэлийн үйл ажиллагааны зохион байгуулалт, үүссэн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага, шийдвэрлэх боломжийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 12