8o
Улаанбаатар хот
mobile menu

​Энэ сарын 1-15 өдрүүдэд гарсан 998 зөрчлийг цахим цагдаа аппликейшнээр илрүүлжээ

2020-09-23 09:44:41

Е-Police аппликэйшний тусламжтайгаар 998 зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, иргэд E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан есдүгээр сарын 1-15-ны хооронд 998 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээсэн байна.

Тэдгээр хариуцлага тооцож, хуулийн дагуу арга хэмжээ авсан талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас зохиомол түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож буй.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police" аппликэйшнийг гарган ажиллаж байгаа юм.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрэм зөрчихгүй, бусдыг хүндэтгэж соёлтой оролцохыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл