Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийллийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан есөн настай охины талаар Зариг.мн сайтад мэдээлэл өгсөн байна.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Энэ хэрэг БЗД-ийн 23 дугаар хороонд үйлдэгдсэн. Өглөө найман цагийн үед энэ хэрэг үйлдэгдсэн гэдэг нь эхний урьдчилсан шалгалтаар тогтоогдсон. Хэрэг гарах үед охины ээж гэртээ унтаж байсан учраас хараагүй гэсэн мэдүүлгийг өгсөн гэдгийг албаныхан надад мэдээлсэн. Хэрэг үйлдсэн этгээд “би нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлгийг өгсөн. Хамгийн ноцтой нь мэдээлэл нь “Шүүх эмнэлэгийн эхний үр дүнгээр талийгаачийн хавирга хоёр талдаа буюу нэг талдаа таван хавирга нөгөө талдаа зургаан хавирга нийтдээ 11 хавирга хоёр сарын өмнө ташраараа хугарч байсан гэсэн шинжилгээний хариу гарсан” гэсэн мэдээллийг өгсөн байна.