“TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон байна. Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадраасан билээ. Шинэ оны дараахан түүний эхнэрийг хүнд өвчтэй гэдгийг эмч нар хэлсэн байна. Өөрөөр хэлбэл яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь аюултай гэдгийг дуулгасан байгаа юм. Ийм учраас сэтгүүлч М.Батбилэг эхнэрээ сахиж, дэргэд нь байхаас өөр аргагүй болсон. Залуу хосууд хураасан хөрөнгө мөнгө гэж их юмгүй ч өөрсдийнхөө байгааг шавхан гурван сарын турш хилийн чанадад эмчилгээ хийлгэсээр байна. Эцэстээ "гал алдаж" мэдэхээр байдалд орсон бөгөөд эмчилгээний зардал мөнгө нь дийлдэхээргүй өндөр гарч байгаа гэх мэдээллийг ойрын найз нөхдөөс нь авлаа. М.Батбилэг хүнд өвчтэй эхнэрээ хаяад ирж чадахгүй байгаа бөгөөд мөд ажилдаа орохгүй гэдгийг нь мэдсэн салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ.
Хандивын данс: Хаан банк 5007 453 924. М. Батбилэг