8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

2020-09-24 14:11:05

Монголын морин харвааны холбооноос "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ.

“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулах аж. Энэ жилийн хувьд дотооддоо 3 төрлөөр зохион байгуулах  “Хийморь” морьт харвааны наадмын шилдгээр шалгарсан 9 тамирчин энэ  сарын 27-ны өдөр ОУ-ын морьт харвааны наадамд онлайнаар оролцох юм байна.

Монголын Морин сур харвааны холбооноос“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг 2019 онд анх удаа зохион байгуулж гадаадын 18 улсын 42 тамирчин оролцсон нэр хүндтэй тэмцээн болж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment