8o
Улаанбаатар хот
mobile menu

Ногдол ашгийн мөнгийг шуурхай олгоход туслана гэх зэрэг худал мэдээ, мэдээлэл гарч байна

2020-09-25 13:16:45

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны ногдол ашиг тараагдаж эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр /facebook, twitter, зарын сайт гэх мэт/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгоход туслана гэх зэрэг худал мэдээ, мэдээлэл гарч байна.

Иймд иргэн Та цахим орчинд тавигдаж буй мэдээ, мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон нийттэй харилцах алба, өөрийн хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компаниас 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаарх мэдээллийг тодруулж, өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл