8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХЕГ-аас мэдэгдэл гаргажээ

2020-09-28 09:25:34

“Ид шидийн орон” Төрийн бус байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэг”-ийн дараа “Сарнан Сарнан” нэртэй фэйсбүүк хаягаас “Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон нэгэн эмэгтэй хилийн хонгилын тухай ярьж, түүгээр Монголын алт, монгол хүүхдүүдийг зөөдөг, төр засаг үүнийг мэдэж байгаа, өөрсдөө үйлддэг”, мөн хэлэлцүүлэгт оролцож байсан зураач Л.Өнөрчимэг “1997 онд хилийн хонгилын тухай ярьсныхаа төлөө миний хань хэрцгийгээр алуулсан, энэ бол үнэн, хилийн хонгил гэж бий” гэж бататган ярьсан талаар өөрийн цахим хаягнаас нийтэлсэн. 

Мөн “Оrgil Nergui” нэртэй фэйсбүүк хаягаас 2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 03.14 цагт “Монгол Улс, БНХАУ-ын хилийн зурвасыг дамнуулан газар доогуур тунель ухсан байсныг илрүүлжээ. Хятадууд Монголын алт, үнэт металлыг энэ хонгилоор зөөж байсан байна. Энэхүү мэдээллийг тагнуул, хууль хүчний байгууллагуудад хэлсэн боловч тоохгүй байгаа аж. Цааш нь сайн дамжуулаарай. Төрийн өндөрлөгүүдэд яаралтай мэдэгдэх шаардлагатай байна” гэж олон нийтийн цахим сүлжээнд тус тус нийтэлсэн байна. 

Эдгээр иргэд нь үнэн бодит бус, баримт, нотолгоогүй мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд тарааж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа.  Дээрх мэдээллүүд нь олон нийтийн дунд буруу ташаа ойлголт төрүүлж, ард иргэдийн төр засаг, хууль хүчний байгууллагуудад итгэх итгэлийг сулруулах, Хил хамгаалах байгууллагыг гүтгэж, үйл ажиллагааг нь илтээр мушгин гуйвуулсан агуулгатай болохыг Хил хамгаалах байгууллагаас  мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment