8o
Улаанбаатар хот
mobile menu

Машиндаа мансуурч байсан 23-30 насны залуусыг саатуулжээ

2020-09-28 10:16:35

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг “Төв цэнгэлдэх орчимд мансууруулах бодис хэрэглэсэн хүн байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч амралтын өдөр цагдаагийн байгуулагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад Ч /эм.30н/, Ч/эр.23н/, Б /эр.25/ нар автомашин дотроо  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байдалтай байсан аж.  Хэргийг  Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр ...тоотод сэтгэцэд нөлөөлдөг ургамал хадгалаад байна” гэсэн мэдээллийг шалгахад Х /эр.42н/, Э /эр.37н/ нар автомашинд ховор төрлийн  сэтгэцэд нөлөөлдөг 22 шуудай ургамал хадгалж байжээ.

 Уг хэргийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment