УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад ирэх мягмар гаригт буюу энэ сарын 29-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. Хуваариар бол ээлжит бус чуулган зөвхөн нэг өдөр үргэлжлэх ёстой. Мягмар гаригийн 09.00 цагт ээлжит бус чуулганыг нээж, үдээс хойш нь өндөрлүүлэх юм байна. Гишүүдийн ирц бүрэлдэхгүй байвал мэдээж ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй. Өнгөрсөн хоёр дугаар сарын 19-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулган нэлээд сунжирч, Ээлжит бус чуулганыг МАН-ын гишүүдгүйгээр нээж байсан. Харин энэ удаагийн ээлжит бус чуулган гишүүдийн ирц бүрдэхгүй байх зовлон дахин тохиолдох болов уу.
Хэлэлцэх асуудлыг тодруулж харна уу.
03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт 09.00 цагаас:
-
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
-
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
03 дугаар сарын 29-ний Мягмар гарагт 14.00 цагаас:
-
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
-
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы хаалт.