СБД-ийн 19 хорооны нутаг дэвсгэрт буюу Хандгайтын аманд чоно айлын хотруу дайрч 2 иргэн хазсан хэрэг гарсан билээ. Мөн хоёр нохойтой зодолдож, 2 үхэр хазаж гэмтээсэн хэрэг гарсан. Хэрэг болсон газар дээр СБД-ийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс,Нийслэлийн Мал эмнэлэг, Байгаль хамгаалагч, Улаанбаатар нэгтгэлийн анчид зэрэг шууурхай бүрэлдхүүн ажиллаж гурван нохойг газар дээр нь устгаж, хазуулсан 2 иргэнийг БГД-ийн 7-р төв дээр вакцинд оруулж, халдвартын 2 эмч үзлэг хийлээ. Мөн мал эмнэлэгийн ажилчид тухайн хотны малд ариутгал хийсэн байна.
Чононд хазуулсан ноходыг устгалд оруулжээ
2016-03-27 12:22:00