Жонс Хопкинсын их сургуулиас гаргасан статистик мэдээгээр коронавирусийн халдвар авсан хүний тоо 34 сая руу дөхжээ.Тодруулбал, өнөөдөр халдвар авсан нийт хүний тоо 33 сая 840 мянга 346 хүн болж, нэг сая 12 мянга 604 хүн энджээ. Харин халдвар авсан 25 сая хүн эдгэрсэн байна.
АНУ-д 7.4 сая халдвар авч, хамгийн их өвчлөлтэй байгаа бол араас нь Энэтхэг 6.2 сая, Бразил 4.7 сая, ОХУ 1.1 сая хүн халдвар авсан гэж бичигдэж байна.Сүүлийн өдрүүдэд Европ тивийн орнуудад халдварын хоёр дахь давалгаа эхэлсэн нь үүнд гол нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд мэдээлсэн.