8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдөр 12:00 цаг хүртэл хаах шийдвэр гарчээ

2020-10-02 10:12:56

Их хэмжээний нойтон цас өчигдөр орсны улмаас Дархан чиглэлийн авто замаар хэвийн зорчих нөхцөл хязгаарлагдсан байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжлүүлэн хааж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл