8o
Улаанбаатар хот
mobile menu

Үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, согтуу хүнд үйлчлэхгүй байхыг анхаарууллаа

2020-10-05 08:49:53

2020 оны есдүгээр сарын 26-29-ны өдрүүдэд 6 дүүргийн 66 диско болон бүжгийн бааруудыг хамруулан цагдаагийн албан хаагчидтай хамтран шөнийн хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтад хамрагдсан 66 аж ахуйн нэгжийн баарны 17 нь стриптиз баар, 49 нь диско баар бөгөөд бүгд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө 64 баар нь мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай акттай, 58 нь короновируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчилгээний зааланд байршуулсан, 58 нь ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угааж, цэвэрлэн, халдваргүйжүүлж хэвшсэн, 48 нь ажилчдыг ажлын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, тандалт хийн, амны хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлж хэвшжээ.

Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/145 дугаартай “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д заасны дагуу 60 байгууллага ажилчдыг үзлэг, шинжилгээнд хамруулж, магадлагаа гаргуулсан, 58 нь амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлий, халад, хормогч, спиртэн суурьтай гар ариутгагч, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисны нөөцийг бүрдүүлсэн байна.

Шалгалтаар давхардсан тоогоор 112 дутагдал илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн “Эс пи сервис” ХХК-ийн “Банана”, “S-13”, Ундарга ХХК-ийн “Венус, “Лха чөдөр” ХХК-ийн “Лха”, “Бөртэ гүнж” ХХК-ийн “Казино баар”, “Тэнгэрлэг интернэшнл” ХХК “Вэст” диско баар, “Баясах оюу” ХХК “Рич” диско баар, “Гэрэлт од халиун” ХХК “888”, “Ингэнэ хөөвөр” ХХК “Орбит “диско баарууд мэргэжлийн байгууллагаас хүргэсэн короновируст халдвар/COVID-19/-аас урьдчилан сэргийлэх талаархи зөвлөмж, шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, эрүүл ахуйн зохистой дадлын мөрдөлт хангалтгүй байна. Тухайлбал: өдөр бүр ажилчдыг ажлын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, тандалт хийсэн бүртгэлгүй, ажилчдаас халдварт өвчтэй хүн асарсан, хавьтал болсон тусгаарлалтаас гарсан хүн гэр бүлд хамт байгаа талаар асуумж авч бүртгээгүй, ажлын байрны агааржуулалт хангалтгүй, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллалагаар ажлын байранд халдваргүйжүүлэлт хийлгээгүй, үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа аяга, таваг, үйлчилгээний хоолны хэрэгслийг зааврын дагуу угааж, ариутгадаггүй, өдөр тутмын цэвэрлэгээнд мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн үр дүнтэй халдваргүйжүүлэх бодис хэрэглээгүй, нөөц бүрдүүлээгүй байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд дараах асуудалд анхаарна уу:

“Covid-19” шинэ төрлийн короновируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас хүргэж буй зөвлөмж, шаардлагыг чанд дагаж мөрдөж, дотоодын хяналтыг сайжруулах.

- Ариутгал, халдваргүйжүүлэлтийн олон төрөл бодис нянг устгах нөлөө нь өөр өөр байдаг тул хлор агуулсан ариутгагч бодис, устөрөгчийн хэт исэл, 75%-ийн спирт гэх мэт бодисуудыг вирус устгах, идэвхгүйжүүлэхэд илүү ашиглах.

- Ажилчдын эрүүл мэндийн байдалд тавих хяналтыг бүртгэлжүүлэх.

- Үйлчлүүлэгчдийн нягтралыг багасгах, амны хаалт зүүлгэх, согтуу хүнд үйлчлэхгүй байх .

- Үйлчилгээндээ эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөх шаардлагатайг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment