8o
Улаанбаатар хот
mobile menu

Самранд яваад төөрсөн иргэдийн цогцсыг Төр хурхын амнаас олжээ

2020-10-05 09:33:55

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Төр хурх”-ын аманд самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн П /37 настай, эрэгтэй/, мөн дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 03:12 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 09:00 цагт хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:13 цагт Богдхан уулын “Төр хурх”-ын амны баруун энгэрээс иргэн М /44 настай, эрэгтэй/-г эсэн мэнд, иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус тус олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл