8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.БАТСҮМБЭРЭЛ "шаардлага тавьдаг шигээ хэрэгжүүлдэг"

2020-10-05 13:09:02

2018 оны нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр Н.Батсүмбэрэл нийслэлийн Газрын албаны даргад шаардлага тавьж, хэд хэдэн зүйлийг хатуухан хэлж байсан. Тухайлбал, 

  • "Газрын албаны даргаас асуух асуулт байна. Газрын харилцааны асуудал дээр жигд ажилламаар байна. Хэзээнээс жигд ажиллах вэ? Танай газрын алба болон Та. 

  • Энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ? газрын албаны дарга аа. Газрын асуудал дээр жигд ажиллавал яасан юм бэ. Өөртөө таалагдсан, өөрт сонирхолтой газрын асуудлаа урагш явуулчихаад, өөрт чинь нийцэхгүй чухал биш гэсэн асуудал аа хойш тавьдаг байдлаа хэзээнээс таслан зогсоох вэ?

  • Ер нь цаашдаа анхаармаар байна. Өнгө ялгаж ханддаг энэ асуудлаа зогсоо. Эдгээр асуултад хариу авмаар байна" хэмээн хатуухан хэлж байсан удаатай.

Тэгвэл Н.Басүмбэрэл нь шаардлага тавьдаг шиг ээ хэрэгжүүлдэг бололтой. Тэрбээр 2020 оны гуравдугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдон ирсэн даруйдаа Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх байнгын зөвлөл”-ийг байгуулсан ба 2017 оноос хойш шийдвэрлэгдээгүй дарагдсан 940 гаруй өрөгдөлд тодорхой шийдвэр гаргасан. Үүнээс гадна шинээр 600 гаруй иргэдийн өргөдөл ирсэнийг тус хуралдаанаар оруулж шийдвэрлэсэн ба нийт 1500 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал газар эзэмших, ашиглах 598 эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Мөн 630 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 216 иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулах зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэж өгсөн байна..

Цаашид 14 хоног “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх байнгын зөвлөл”-нь хуралдаж шийдвэрлэж байхаар тогтсон. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 1,2,3 дугаар хороонд байрших зөвшөөрөлгүй 15 гаражийг албадан буулгаж газрыг чөлөөлсөн ба тус газарт иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг нэг дор шуурхай хүргэх, чанартай, чирэгдэлгүй хүргэх “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-ийг барихаар тусгаж, суурийг нь цутгасан байна.

No description available.

Газрын асуудлаар хоёр жил гаруйн хугацаанд хөөцөлдсөн 10 дугаар хорооны иргэн "Би хоёр жил газраа өмчилж чадаагүй. Их ч хөөцөлдсөн. Бүр эцэст нь газаргүй болчих вий гэж айгаад бүтэн нойртой ч хонож чадахгүй үеүд олон байсан. Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн маань Засаг Дарга энэ асуудлыг шийдэж өгч, газраа өмчилж авлаа. Ингээд л болчих байсан зүйлийг яагаад бүтэн хоёр жилийн турш шийдээд өгчихөж болоогүй юм бол. Олон жилийн турш надад чирэгдэл болохын дээр санхүүгийн хувьд ч нэлээдгүй зарлагатай байлаа. Мөн надаар зогсохгүй газрын асуудалтай маш олон иргэн байгаа байх. Тэдний асуудлыг ч гэсэн түргэн шуурхай шийдвэрлээд өгөх байх гэж бодож байна" 

Харин 11 дүгээр хорооны иргэн  "Манай аав хоёр жилийн өмнө нас барсан. Өнгөрсөн жил газрыг нь өөрийнхөө нэр дээр өв залгамжлалаа шилжүүлж авах гэж хөөцөлдөөд авч чадаагүй. Харин сая Засаг Даргын шийдвэрээр газраа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Баярлалаа гэж хэлмээр байна"

Тэрбээр хүнд тавьсан шаардлагаа өөрийн ажилд хэрэгжүүлж ажиллажээ. Энэ мэтчилэн бусад дүүргийн Засаг дарга нар “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх байнгын зөвлөл”-ийг байгуулж иргэдийн газрын асуудлыг хүндрэлгүй, түргэн шуурхай шийдвэрлэдэг болбол иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний утга учир гарах болов уу.

No description available.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment