8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн бүртгэл, судалгааг хийжээ

2020-10-06 11:12:38

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн аяныг өрнүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг хийсээр байгаа билээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай хамтран, Хүүхэд, гэр, бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн бүртгэл судалгааг хийсэн байна.

Мөн зарим иргэдийг хяналтад авч, хувийн хэрэг нээж, гэр бүлийн гишүүдийн хамт сургалтад хамруулан, “Архины хор хөнөөл, түүний хор уршиг, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн ойлголт, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт, уулзалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан санал хүсэлт солилцож зөвлөмж, зааварчилга өгч, мэдээлэл хүргэж ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment