8o
Улаанбаатар хот
mobile menu

Гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсний улмаас таван настай охины амь нас хохирчээ

2020-10-06 13:19:16

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнлэгийн хойд замд өчигдөр 16:48 цагийн орчимд явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсөн ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч нарыг мөргөсөн байна. Үүний улмаас 9 настай, эрэгтэй гэмтэж, 5 настай, эмэгтэй хүүхдийн амь насыг хохирчээ.

Сэрэмжлүүлэг:

  • Жолооч та бүхэн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгнө үү.
  • Эцэг, эхчүүдээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл