8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦУВРАЛ 1: БГД-ийн  нэгдүгээр тойрогт  нэр дэвшиж буй ДАШНЯМЫН ИХБАЯР гэж хэн бэ

2020-10-06 13:38:00

УИХ-ын сонгууль гэдэг том даваагаа давсан монголчуудыг одоо орон нутгийн сонгуулийн удаах даваа хүлээж буй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Боловсорсон, мэргэшсэн хүчнээр цус сэлбэж, ялалт байгуулсан МАН энэ удаад ч мөн уг “тактик”-аа хэрэгжүүлэх бололтой.

Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Бид энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөгчдийг нэр дэвшүүлэхдээ эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай байх зарчмыг иш үндэс болголоо. Мөн нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүллээ” хэмээн онцолсон.

Тэгвэл бид энэ удаад нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг цувралаар танилцуулж байна. Тодруулбал, энэ удаад Баянгол дүүргийн 1 тойрогт нэр дэвшиж буй ДАШНЯМЫН ИХБАЯРыг танилцуулж байна.

Баянгол дүүрэг (6 мандаттай). Тус дүүргийн 1 дүгээр тойрогт  МАН-аас Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар нар нэр дэвшиж байна.

Дашнямын Ихбаяр гэж хэн бэ

Д.Ихбаярын хувьд төрж өссөн газар болох Баянгол дүүрэгтээ нэр дэвшиж байгаа аж. Түүний хувьд 1986 онд төрсөн. Тэрээр одоо тус дүүргийн 25 хороонд амьдардаг аж. Түүний аав А.Дашням нь Нийслэлийн БГД-ийн 70-р дугаар тусгай сургуулийн захирлаар 10 гаруй жил ажиллаж байжээ. Тэрээр тусгай сургуулиудын боловсролын хөтөлбөрийг боловсруулж, сургуулиа нэр хүндтэй, үлгэр жишээ удирдаж байсныг нь үнэлэн, 2018 онд НИТХ-аас 70-р сургуулийг Ардын боловсролын тэргүүний ажилтан А.Дашнямын нэрэмжит болгож байсан аж. Харин түүний ээж Ж.Цэцгээ мөн боловсролын салбарын хүн бөгөөд Боловсролын тэргүүний ажилтан. Харин нэр дэвшигч  Д.Ихбаяр 23 насандаа Их засан лицей сургуулийн захирлаар томилогдон, дөрвөн ажиллаж байжээ.

АЖЛЫН ТУРШЛАГА
  • 2008-2009 ИЗОУИС-ийн гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2009-2013 Их засаг лицей сургуулийн захирал
  • 2013-2014 БГД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
  • 2014-2016 БГД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга
  • 2016-2018 СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга
  • 2016-2018 СХД-ийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
СОНГУУЛЬТ АЖИЛ
  • Нийслэлийн Монгол ардын намын хорооны гишүүн
  • НАМЗХ-ны бага хурлын гишүүн, УЗ-ийн гишүүн, Нийслэлийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга
  • БГД-ийн НАМЗХ-ны тэргүүн

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Э.Төрмөнх
Найзыгаа 100% дэмжиж байгаа шүү
2020/10/07 202.126.89.217
ноолуур
demjiji bn, ilvv ihiig hiigeerei
2020/10/06 66.181.188.153
mundag zaluug demjij bn
irgen
2020/10/06 66.181.188.153
  • Recent
  • Most Read
  • Most Comment