8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна

2020-10-06 14:54:55

Улсын хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 85-95 хувь гүйцэтгэлтэй байгааг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Мөн есдүгээр сарын эцсийн байдлаар хот, суурин газруудын халаалт  90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Харин аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станц, халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна энэ өвөл нийт 16 мянга 426 өрхийн 8.35 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулахаар төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment