8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны цонхоор унах гэж байсан 8 настай хүүхдийн амийг аварлаа

2020-10-07 09:05:58

 

Нийслэлийн Аврах анги-105 дугаар анги  өчигдөр  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны 204 дүгээр байрны 7 давхраас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагаар аврах ажиллагаа явуулжээ.  Аврагчдыг  очиход тус байрны оршин суугч  М /8 настай/ эрэгтэй нь гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг 8 давхрын айлаас доош аврах олс, шуудаг ашиглан бууж цонхоор орж дотогш орж аюулгүй болгож Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голд цогцос байна гэх дуудлагаар очиход 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сураггүй алга болсон иргэн Э /35 настай/ эмэгтэй нь голын салаанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг АНХААРУУЛЖ байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл