8o
Улаанбаатар хот
mobile menu

Дахин нэг хүүхэд Яармагийн зам дээр гарцаар гарч байхдаа машинд мөргүүллээ

2020-10-07 10:55:26

Энэ сарын 5-ны өдөр Яармагийн замын, явганы гарцаар гарч байсан явган зорчигч 9 настай, эрэгтэй, О, 5 настай, эмэгтэй Б нарыг мөргөж, 5 настай охины аминд хүрсэн харамсалтай осол гарсан билээ.Яармагийн замд дахин нэг хүүхэд аюто машинд мөргүүлсэн осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр өглөө буюу аравдугаар сарын 7-ны өдөр 08 цаг орчимд BRITISH SCHOOL хойд замын гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг “Honda CRV” маркийн машин мөргөж гэмтээсэн байна. Одоогоор хүүхдийн биеийн байдал гайгүй, ил харагдах гэмтэл шархгүй байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Иймд, жолооч та бүхэн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг  анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл