8o
Улаанбаатар хот
mobile menu

Oргон зайлсан гэх Ч.Сайханбилэгийг шилжүүлэн авахаар ханджээ

2020-10-08 08:51:00

Улсын Ерөнхий Прокурорын газраас 2020 оны 3 дугаар улиралд хийсэн хяналтын ажлын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн явагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлж авах талаар холбогдох байгууллагуудад хандсан гэж Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат хэллээ. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment