8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурталчилгааны үеэр санал асуулга явуулах зэргээр хууль зөрчсөн аккаунтыг илрүүлжээ

2020-10-08 09:04:44

10 дугаар сарын 1-нээс эхлэн Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчд албан ёсоор сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар  орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд олон нийт, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хяналт тавин ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш  цахим орчинд улс төрийн чансаа тогтоох, иргэдээс санал асуулга авах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан 20 гаруй аккаунтад зөрчил илрүүлээд байна. 

Энэ нь Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.7-д заасан “Цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно”гэж заасныг зөрчсөн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл