8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цагаан туруут”-ын гол дээр төмөр бетон гүүр баригдлаа

2020-10-08 11:00:00

Баянхонгор аймгийн хангайн сумд болоод түүгээр дамжих олон иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангах үүднээс 2018 оноос Галуут суманд хоёр томоохон гүүр баригдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Мандал багийн “Цагаан туруут”-ын голын төмөр бетон гүүр баригдаж ашиглалтын комисс хүлээж аваад байна.

Улсын төсвийн 5 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр дээрх хоёр гүүр тавигдаж байгаа бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд яг шаардлагатай газруудад том хэмжээний даац сайтай, зориулалтын төмөр бетон гүүр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дээр тавигдаагүй байсан юм.

Тун дахгүй Галуут сумын Өлзийт гол буюу “Ганцын гарам”-ын гүүр ашиглалтад орох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment