8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэрэг татлага энэ сарын 22-25-ны өдрүүдэд болно

2020-10-09 09:01:09

2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-25-ны өдрүүдэд болно.Энэ жил “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдэж байгаа аж.

Мөн тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй юм.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл