8o
Улаанбаатар хот
mobile menu

Японы Кансай, Токай, Канто бүс нутагт оршин сууж буй иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2020-10-09 10:45:42

Японы цаг уурын албаныхны мэдээлж буйгаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд далайн хар салхи “Чан-хом” тус улсад ойртон, баруун болон зүүн бүс нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Тус хар салхи нь өнөөдөр өглөөний байдлаар Японы өмнөд хэсгийн далай далайд Кочи мужаас 270 км-ийн зайтай баруун хойд зүгийг чиглэн 10 км цагийн хурдтай наашилж байгаа юм байна. Дээрх хар салхи нь 965 гектопаскальийн атмосферийн даралттай, гол төвдөө 126 км цагийн салхины дээд хурдтай байгаа юм байна. 

Шикоку бүс нутгийн Кочи хавийн далайн давалгаа 8.8 метр-т хүрэх төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Шизуока мужид 48 цагийн хугацаанд 700 миллиметр хур тунадас орох бол Токио хотод 48 цагийн хугацаанд 300 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна. 

Далайн хар салхи нь 10-ны Бямба гаригт Японы баруун хэсэгт хүрч, тус өдрийн оройноос 11-ний Ням гариг руу шилжин Японы зүүн хэсгээр дайрахаар байгаа тул хүчтэй салхи, далайн өндөр давалгаа, хөрсний гулгалт, нам дор газар усанд автах болон голын ай сав газрууд эргээсээ халих эрсдэлтэй байгаа тул Шикоку, Кансай, Токай, Канто бүс нутагт оршин сууж буй иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл