8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт архи тарааснаас болж хүний амь нас эрсэджээ

2020-10-11 19:59:00

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт энэ сарын 07-ны өдөр хүн амины ноцтой хэрэг гарсныг тус аймгийн удирдлагууд маш нууцалж байна. Нутгийн малчдын ярьж буйгаар хэрэг гардаг  өдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын гишүүд тус сумын иргэдтэй уулзаж архи, бугуйн цаг бэлэглэсэн байна. Гэтэл энэ архийг уусан 5 дугаар багийн малчин гэр бүлийн хоёрын 41 настай эхнэр М нь нас баржээ. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар талийгчийг мотоциклоос унасан хэмээн ярьж байгаа бол цагдаагийн хэлтсийнхэн гэр бүлийн маргаан хэмээн үзэж 50 настай нөхөр Г-г саатуулан баривчилжээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах нэрийдлээр орон нутгийн сонгуулиудад оролцож яваа. Тэдний нэг Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурь АН-аас нэр дэвшигчдээ дэмжиж нутагтаа ажиллаж байхдаа ийнхүү хүн амины хэрэгт холбогдсоныг нутгийн иргэд нэр устай нь, бэлэглэсэн архитай нь гэрчилж эхлээд байна.Сонгуулийн үеэр сонгогчдод бэлэг тараах нь хуулиар хориотой. Санал худалдаж авах гэсэн зүйл ангитай. Гэтэл УИХ-ын гишүүд архи, цаг тарааж улмаар хүн амины хэрэгт нэр холбогдоод байгаа нь эрхэм гишүүд болон түүнтэй хамт байсан нэр бүхий нэр дэвшигчдийн нэрийг татах үндэслэл болж байгаа бололтой. Сүхбаатар аймгийн удирдлага, аймгийн цагдаа хэргийг хэр шударгаар шийдэж, буруутанд ямар арга хэмжээ авахыг нутгийн иргэд анхааралтай хүлээж байна.

Эх сурвалж Zarig.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гэрлээ
Эрээний кужаа новшийг эгүүлэн тат! Угаса таг кужаа царайтай! Ямар кужаагийн өгсөн архи цагаар хүмүүсийг хээлтүүлээд бгаа сда вэ? Орлого зарлагы нь шалгаач!
2020/10/12 66.181.180.28