8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймгийн Уянга суманд 56 га талбайг нөхөн сэргээв

2020-10-12 16:19:48

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын нөхөн сэргээлтийг хүлээж авах Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Уянга суманд энэ сарын 9-ний өдөр ажиллав.

Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Уянга сумын ИТХ, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан, улсын байцаагчид багтжээ.

Ажлын хэсгийнхэн Уянга суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Аум Алт” ХХК, “Баярс гоулд” ХХК, “Буд Ундрам” ХХК, “Өгөөмөр Өргөө” ХХК-ууд энэ онд биологийн нөхөн сэргээлт 14.5 га, техникийн нөхөн сэргээлт 41.6 га талбайд тус тус хийснийг газар дээр нь хэмжилт хийж хүлээн авлаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл