8o
Улаанбаатар хот
mobile menu

​У.Хүрэлсүх: Монголын цаашдын хөгжлийн суурийг бэлдэе гэвэл дараах 8 асуудлыг шийдэх хэрэгтэй

2020-10-13 11:32:01

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-нд Говь-Алтай аймгийн Дэлгэрэх, Алтай сумдад албан томилолтоор ажиллав.Энэ үеэр тэрбээр Алтай сумын иргэдтэй уулзаж, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулсан байна.Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас 4-12 жилийн хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан 8 салбар асуудлыг дараах байдлаар гаргаснаа Говь- Алтай аймгийн иргэдэд танилцуулав.

1. Эрчим хүчний хараат байдлаас гарах. Эрчим хүчний импортыг бууруулах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээгээ хангах, экспортод цаашдаа гаргахаар зорьж буй. Энэ хүрээнд 10 аймагт цахилгаан станц байгуулах улстөрийн шийдвэр гарсан. Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Мөн Тавантолгой, Оюутолгойн бүлэг ордуудыг түшиглэн цахилгаан станцыг тус тус байгуулах ажил хийгдэж байна.

2. Нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх. Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэж, үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Санхүүжилт шийдвэрлэгдсэн. Жилд 1,5 сая/тн газрын тос олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

3. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах. Улаанбуудай, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадсан. Энэ онд гурил экспортлоно. Хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг бий болгосноор хүнсний хэрэглээг 100 хувь дотодоосоо хангах боломжтой гэж Засгийн газар түзэж байна.

4. “Цахим-Монгол” болно. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг дэмжинэ. Төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулна. E-mongolia үйлчилгээг нэвтрүүлж, төрийн 180 гаруй үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой болсон.

5. Боловсруулах үйлдвэрүүдийг олноор байгуулна. Импортлогч биш, экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ бүх талаар ажиллах боломжоор хангах бодлого явуулна. Ажилгүйдлийг бууруулахын төлөө байна.

6. Хийн хоолой. ОХУ-БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хийн хоолой барихаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ. Гурван улсын эдийн засгйин коридор байгуулах зорилгоо биелүүлнэ.

7. Нийгэмд шударга ёсыг тогтооно. Төрийн албанд болон нийгмийн бүхий л салбарт сахилга, хариуцлага дэг журмыг тогтооно.

8. Соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Соёлын яамыг татан буулгаснаас хойшхи 28 жилд дахин сэргээн байгууллаа. Ар иргэдээ соён гэгээрүүлэхэд, хүүхэд залуусыг сургахаас гадна хүмүүжүүлэхэд анхаарна гэв.

“Ирэх 4-12 жилийн хугацаанд Засгийн газраас бид энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал Монгол Улс цаашид эрчимтэй хөгжих суурь бүрдэнэ гэж үзэж байна. Айл бүрийн амьдрал тэнхлүүн сайхан, амар амгалан аз жаргалтай байгаасай. Үүний тулд улстөрийн талцалаа орхиж, эв нэгдэлтэй байхыг хичээнгүйлэн хүсэж байна” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
бага дунд их дээд хувийн сургуульд төрөөс хувьсах зардал гэсэн үргүй зардал гаргахаа зогсоо энэ хувийн сургуулиуд 10-с дээш давхар байшин бариад байгаад АТГ шалгах нь зөв боловсролын яамыг татан буу
2020/11/10 202.21.97.90
zochin
tsag xairan bolovsroliin salbart meregjeliin undur bolovsroltoi xuniig saidaar taviad uguuch bolovsroliin udirdlagiin undur bolovsroltoi odo bgaa tsedevsuren meregjel bus ajil buru xiij bna!!!
2020/10/31 202.55.188.33
Иргэн
Маш зөв
2020/10/13 185.220.101.203
turuu
hiine geed bas hiigeed yavj baigaa gej hardag. ene olon hudal gutgeleg dairalt dunduur eh ornoo geed tuushdaa baigaad ni baharhaj baina
2020/10/13 185.220.101.208
irgen
Mongol ulsiin hogjliin chig bol edgeer 8 zuil shvv
2020/10/13 185.220.101.205
Зочин
Шударга ёсыг шударга Хумуус л тогтоодог. Зальжин хуурамч жужигчид хэзээ ч чадахгуй. Санаа байвч сачий хурэхгуйээээээ
2020/10/13 64.119.16.122