8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр хүн тогтоол усанд автомашинтайгаа живж нас баржээ

2020-10-13 15:00:33

Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байгаад энджээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.12/ 47 настай эрэгтэй З, 44 настай эрэгтэй С нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хэрэг гарсан байна.

Машинд гурван хүн явсан ч нэг нь автомашинаасаа өөрөө гарч чадсанаар эсэн мэнд үлджээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, алба хаагчид тогтоол усны гурван метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Иргэн С-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл