8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарны хороолол руу шуурхай албаны автомашин нэвтрэхэд зай талбай хязгаарлагдмал байна

2020-10-14 14:00:00

Нийслэлийн Онцгой байдлын газраас Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр Нарны хорооллын орц, гарцын бэлэн байдлыг шалгажээ. 

Тодруулбал, нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн шуурхай албаны автомашиныг гал түймэр унтраах, аврах ажиллагааны дуудлагаар гаргаж ажиллуулжээ.

Шуурхай албаны автомашинууд очиход тус хороололын орох хэсэгт автомашины бөөгнөрөл үүсэж хөдөлгөөн зогссон, зорчих хэсэгт иргэд автомашинаа байрлуулсан, зай талбай хязгаарлагдмал байсан байна.

Ойролцоогоор 10 орчим минут автомашины хөдөлгөөн хязгаарлагдсаны дараа буцаж эргэн хорооллоос гарчээ. Нарны хорооллын аюулгүйн албанаас энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж, оршин суугчдад  гал түймэр, аврах ажиллагааны дуудлага гарсан үед шуурхай албаны автомашин нэвтрэх боломжгүйг бодитоор харуулж, аюулгүй байдлаа хангахад холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдөхийг анхааруулсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл