Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай, цагаан зудтай байна. Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Түргэн, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Баян-Өлгий аймгийн Сагсай, зэрэг гурван аймгийн 22 сум 20-64 см зузаан цастай байгаа аж.Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Чандмань-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Увс аймгийн Давст, Улаангом, Сагил, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, сумуудад 10-19 см зузаан цастай зудын байдалд буй аж. Энэ байдлаараа цааш үргэлжилбэл байдал улам хэцүүднэ гэж албаны хүмүүс хэлж байна.
22 сум цагаан зудтай байна
2016-03-28 09:04:00