8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон голд живсэн эрэгтэйн цогцос ОХУ-ын нутгаас олджээ

2020-10-15 20:54:43

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живжээ.

Ослын тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар  08.18-08.31-ний өдөр, 09.12-09.18-ны өдөр, 10.03-10.04-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.04-ний өдрийн 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан. Тэгвэл иргэн С /64 настай, эрэгтэй/-ын цогцос ОХУ-ын нутаг дэвсгэрээс олдсон байна.

ОХУ-аас Монгол Улсын хилээр 2020.10.14-ний өдрийн 21:20 цагт Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:10 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт цогцсыг шилжүүлэн, ариутгал халваргүйжүүлэлтийг хийжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 12