8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН 14 аймаг, 8 дүүрэгт ялалт байгууллаа

2020-10-16 08:21:39

Нийслэл, орон нутгийн сонгуулийн  дүн гарч, энэ сонгуульд МАН 14 аймаг, 8 дүүрэгт ялалт байгуулаад байна. Тодруулбал, МАН Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймагт ялалт байгуулсан бол АН Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт ялалт байгууллаа.

Харин нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт МАН, Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгууллаа.

Дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус авсан хэмээн Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл