8o
Улаанбаатар хот
mobile menu

Ган болсон аймгуудын малчдад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа

2020-10-16 08:29:53

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймгаар тойрч, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон билээ. 

Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм.

Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байгааг малчид хэлж байв.

Иймээс ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалтыг Баасан гараг буюу өнөөдөр 09:00 цагаас зарлалаа.

Энэхүү уулзалтад тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochon
Manai selemtei EC xna bna? Цементэн цэцэг ургуулж, Цэцэгмаа хүүхнийг цэрэгт явуулж, нарнаас тамхиа асаах жаатай ХҮҮК байхад ган зудыг аргалчилна ооо.
2020/10/16 66.181.161.118
  • Recent
  • Most Read
  • Most Comment