8o
Улаанбаатар хот
mobile menu

12-15 насны хүүхдүүд бүлэглэн 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлжээ

2020-10-16 08:44:50

2019-2020 оны дөрөвдүгээр сар хүртэл он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг нийслэл хотын нутаг дэвсгэрээс хулгайлсан гэмт хэрэгт насанд хүрээгүй яллагдагчаар татагдан шалгагдаж байсан 4 этгээд дахин гэмт хэрэг үйлдэснийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бусдын нийт 30 орчим тээврийн хэрэгсэлийг хулгайлсан насанд хүрээгүй этгээдүүд болох А, Б, З, У нар нь 12-15 настай сургуулийн насны хүүхдүүд боловч сургуульд сурдаггүй, явдаггүй бөгөөд бусдын нөлөөнд автан он хуучирсан гэх тээврийн хэрэгслийг хулгайлдаг хэмээсэн байна.

Тэд батлан даалтад шалгагдаж байх хугацаандаа дахин нийслэл хотын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргосон байсныг алба хаагчид дахин илрүүлжээ. Шалгалтын ажиллагаагаар дахин нийт 10 орчим тээврийн хэрэгслийг хулгайлж 4 автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус орхиж зам тээврийн осол хэрэг үйлдэж мөн хэргийн газраас зугтаасан байна.

Уг хэрэгт Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл