8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатахуун тээвэрлэж явсан автомашин осолджээ

2020-10-16 08:57:14

Сэлэнгэ аймагт шатахуун тээвэрлэж явсан автомашин осолджээ. Тодруулбал, тус аймгийн Мандал сумын Хэрх багийн нутагт Улаанбаатар хотоос Ерөө сумын чиглэлд 28 тонн шатахуун тээвэрлэж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байна. Энэ тухай дуудлагыг ОБЕГ өчигдөр 10.08 цагт хүлээн авчээ.

Улмаар тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 10.35 цагт очиж автомашины шатахууны хоолойгоор түлш дусалж байсныг зөөврийн сав ашиглан авч аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна. Өнөөдөр тус автомашинд байх дизель түлшийг шилжүүлэн ачих, автомашиныг татан босгох ажиллагааг зохион байгуулах юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл