8o
Улаанбаатар хот
mobile menu

Морьтойгоо нууранд осолдож амиа алджээ

2020-10-16 09:57:25

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Их-Ойгор багийн “Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ Ттус сумын харьяат малчин Ө /30 настай, эрэгтэй/ 10.13-ны өдрийн 23:00 цагийн орчим малчин Ы-аас /согтуу/ гэрлүүгээ явна гэж морьтой яваад сураггүй болжээ.

Унаж явсан морь нь “Арал” гэдэг нууранд үхсэн байхыг нь олсон тухай дуудлагыг 2020.10.15-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 17:14 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 12