8o
Улаанбаатар хот
mobile menu

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2208 дуудлага ирсэн байна

2020-10-16 15:24:20

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2208 дуудлага ирснээс 423 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1305 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

-Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 67, хүүхдийн өвчлөл 132, осол гэмтэлтэй холбоотой 86 дуудлага холбогдож, өмнөх өдрүүдээс ихэссэн байна.

-Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

-ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.10.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

-Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 210 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.

-Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

-ЭХЭМҮТ-д 35 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 290 хүн үйлчлүүлсэн байна. Амралтын өдөр яаралтай 45 мэс засал хийгджээ. Нийт 3311 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 12