8o
Улаанбаатар хот
mobile menu

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ

2020-10-20 08:10:09

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн билээ. 

Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1,040 иргэнээ татан авсан байна. 

Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах юм.

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Тодруулбал, 

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-18,
  • Өндөр настан-3,
  • Эрүүл мэндийн шалтгаантай-7,
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл