8o
Улаанбаатар хот
mobile menu

Швейцарт оршин суугаа иргэдийн анхааралд

2020-10-20 09:00:36

Швейцарын Холбооны Улсын Засгийн газар10 дугаар сарын 18-ны Ням гарагт тусгай хуралдаан хийж, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагаас орон даяар мөрдөхөөр тогтжээ.

Үүнд:

-Дэлгүүр, худалдааны төв, банк, шуудан, зоогийн газар, тээврийн хэрэгслүүд, онгоцны буудал, захиргааны байгууллагууд зэрэг олон нийтийн бүх газруудад 12-оос дээш насны иргэд амны хаалт зайлшгүй хэрэглэх;
-Нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд нэг дор 15 хүн цуглахыг хориглох;
-15-аас дээш 100-аас бага хүнтэй арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд хүн тус бүрийн мэдээллийг бүртгэж, оролцогчид амны хаалт хэрэглэн зай барих;
-Швейцарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуй нэгж, төрийн байгууллагууд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд иргэдтэй биечлэн харилцаж үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх,
-Ажил олгогчид ажилтнуудаа аль болох гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангах зэрэг болно.
Түүнчлэн Холбооны Засгийн газраас коронавируст халдварын 2 дахь давлагаа өмнө урьдчилан таамаглаж байснаас илүү сөрөг үр дагаврыг хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүйг онцлоод нийтээр дагаж мөрдөх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг анхааруулав.

Иймд иргэд оршин суугаа орноос авч хэрэгжүүлж буй дүрэм журмыг биелүүлж, зайлшгүй яаралтайгаас бусад тохиолдолд консулын үйлчилгээ биечлэн авах хүсэлтээ халдварын дэгдэлт намжтал түр хойшлуулахыг тус улс дахь ЭСЯ-наас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл