Дөрвөн настай балчир охины амийг хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял ногдуулсан. Г.Маралмаа хэрэгт сэжигтнээр татагдаад байхдаа хөл хүнд байсан тул энэ оны өмнөхөн нярайлж, охинтой болсон. Өдгөө таван сартай болоод буй охиныг Г.Маралмаагийн нагац эгч нь “Өөрөө амьдралын боломж тааруу, өрх толгойлсон эх учир хүүхдийг эхтэй нь хамт байлгах эсвэл асран хамгаалагч хайж өгнө үү” гэсэн хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комисст гаргажээ.
Хүний эрхийн үндэсний комисс уг өргөдөлийг шийдвэрлэж, “Хүүхдийг эхтэй нь хамт байлга” гэсэн зөвлөмжийг нийслэлийн прокурорын газарт энэ сарын 22-нд хүргүүлсэн байна.