8o
Улаанбаатар хот
mobile menu

Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

2020-10-21 10:35:00

Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Уг хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа аж.

Энэ сард ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн цемент хураан авжээ.

Гэхдээ савласан цементний тоо нь цааш нэмэгдэж ч магадгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Мөн "Үнсийг станцаас гаргах нь тусгай журамтай. Яаж гаргасан болон хэчнээн хүнийг хохироосныг тогтоох шалгалт цааш үргэлжилнэ" гэсэн юм.

Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хүний амь настай яригдах гэмт хэргийг хүндээр шийтгэх хэрэгтэй.
Аюулгүй байдал
2020/10/21 124.158.73.28