8o
Улаанбаатар хот
mobile menu

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолдож хоёр хүн гэмтжээ

2020-10-22 14:04:13

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэх газарт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин өчигдөр өглөө осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллав.

Ослын улмаас 3,000 литр түлш асгарч 0.2 га буюу 2,000 м.кв талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа аж.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тоормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment